Коронавирус буюу Covid 19 өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор ЭМЯ өглөө бүр мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн ээлжит мэдээллээр албаны хүмүүс Завхан аймагт сэжигтэй тохиолдол нэг гарсан талаар мэдээллээ. Тэрхүү тусгаарлагдаад байгаа хүн Гашуунсухайтын боомтоор Хятад руу хоёрдугаар сарын 6-12-ны хооронд зорчоод иржээ. Хамгийн гол нь халуурсан, хатгалгааны шинж тэмдэг илэрсэн учир тусгаарласан байна. Түүнтэй хамт автобусаар Завхан аймгийг зорьсон 40 хүнийг хамгаалалтад авчээ. Мөн өчигдөр Улаанбаатарт хоёрдугаар сарын 13-ны өдөр Бээжингээс онгоцоор ирсэн оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Одоогоор дээрх халдвараар нийт 75586 хүн өвчилж, 16027 хүн эдгэрч, 2122 хүн нас бараад байна.
С.Болд