Засгийн газрын бодлого,үйл ажиллагаа, зорилго чиглэлийг олон нийтэд сурталчлан таниулах Нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Уг өдөрлөгийн албан ёсны нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар үг хэллээ.
10 гаруй хоног үргэлжлэх энэхүү өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм.
Засгийн газрын Нээлттэй өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн яам өргөн бүрэлдэхүүнтэйгээр ард иргэддээ үйлчилж, энэ сарын 18-нд төрөлжсөн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг хийх аж.
Д.Бат