Сайн туршлага
Он солигдох мөч ойртож, байгууллагууд 2024 оны шилдэг ажилтнуудаа шалгаруулж байна. Бүтэн жилийн хугацаанд байгууллага, хамт олноо манлайлсан хүмүүсээ тодруулж алдаршуулах нь тогтсон уламжлал. Гэхдээ Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) Олон улсын 3 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн амжилттай тасралтгүйгээр хэрэгжүүлж байгаагийн хувьд 2024 оны ажлынхаа үр дүнг өвөрмөц үзүүлэлтийг үндэслэн 8 номинациар дүгнэжээ. Үүнд:
- ГРАН ПРИ
- ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАГ
- ОЮУНЛАГ БАГ
- ШИНИЙГ САНААЧЛАГЧ БАГ
- ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭГЧ
- ОНЫ ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭ
- БҮТЭЭМЖТЭЙ БАГ
- ЧАНАР САЙЖРУУЛАГЧ БАГ ХАМТ ОЛОН
Өөрөөр хэлбэл, аливаа байгууллагын үйл ажиллагаа багийн ажлын чадавхиас хамаардаг учраас тэр шинж чанарыг нь гол шалгуур болгосон байна.
ЦССҮТ байгууллагынхаа “Эрхэмлэн ажиллах зарчим”-ыг байнга шинэчлэн сайжруулж, мөрдөх бодлого хэрэгжүүлдэг бөгөөд 2024 оны зарчмаа нийт хамт олноороо хэлэлцэн ЗӨВЛӨН ХАЛАМЖЛАХ, ЗӨВ ХАРИЛЦАА, ЗӨВШИЛЦӨЛ ХАМТЫН АЖИЛЛАГАА гэсэн гурван зөв /З/-ийг, ХЭРҮҮЛ МАРГААН, ХОВ ЯРИХ, ХЭМЛЭН БУРУУТГАХ гэсэн гурван Х-г тэвчихгүй гэсэн агуулгаар тодорхойлон ажилдаа тусган хэрэгжүүлжээ.
Л.Цэлмүүн