Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нийт 501 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал: ТӨВ эмнэлэгт -371 САЛБАР эмнэлэгт -130 хүн яаралтай тусламж авсан байна. Үүнээс насанд хүрэгсэд 351, хүүхэд 150 байгаа юм.
Цаашид халтирч унаснаас бэртэж гэмтэх хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.