Дугуйн замгүй Улаанбаатарт скүүтэр, цахилгаан дугуй, гинжит дугуй, мопед, мотоцикль оруулж ирснээс осол аваар тасрахаа больж, улсдаа ганц байдаг Гэмтлийн эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрлээ.
Явган зорчигчид тайван амгалан явах ямар ч орчин алга! Хүмүүс ардаа нүдгүй болохоор араасаа ирж байгаа скүүтэр, дугуйг харах боломжгүй. Иймээс ихэвчлэн араасаа мөргүүлж хүнд, хөнгөн гэмтэж хохирсоор байна. Сүхбаатарын талбай ч амгалан тайван алхах боломжгүй болоод удаж байна. Ялангуяа шөнийн цагаар дугуй, цахилгаан дугуй, суррон, скүүтэр, тэр ч бүү хэл мотоцикль унасан хүүхэд, залуус сүрэглэн Сүхбаатарын талбайг эзэгнэж хүүхдүүдийн дураараа гүйлдэх боломжийг устгаж байна.
Шинээр ажилдаа орох нийслэлийн ИТХ, Засаг дарга энэ асуудалд онцгой анхаарахгүй бол мөрөөрөө явж хүмүүс гэмтэж бэртэн эрүүл мэнд, амь нас, ажил амьдралаараа хохирдог болсоор удлаа!
Д.Лхагва