УИХ-ын сонгуульд нэг ч удаа АН болон бусад нам эвслээс сонгогдож байсан түүхгүй “улаан” гэгддэг Говь-Алтай аймаг 2020 оноос хойш цэнхэртэх болсон юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны орон нутгийн сонгуульд тус аймгийн бараг бүх суманд АН ялалт байгуулсан билээ. Энэ удаад ч Алтайчууд АН-ыг сонгожээ.
Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Говь-Алтай аймагт Ардчилсан Нам олонх боллоо. Урьдчилсан дүн мэдээгээр аймгийн ИТХ-ын 29 мандатын 18-д нь АН, 11-д нь МАН ялалт байгуулсан тухай аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
Д.Лхагва