Хагас сарын өмнө Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хэрэг нээж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Америкт байгаа экс Ерөнхийлөгч “Ирээд шалгуул” гэж үг зааж өгчээ. Хууль дуудвал би очдог. Дарга дуудвал ажлаа боддог. Би хөдөлмөрийн гэрээтэй хэд хэдэн ажил хийж байгаа хүн. Монголын хуульд Монголдоо байж байгаад би 5 жил шалгуулсан. Хар цагааныг нь мэргэжлийн хуульчид ялгасан. Хууль зөрчсөн нь тогтоогдсонгүй гэж үзсэн. Давтаад хэлье. Монголын хууль намайг шалгачихсан. Монгол дуудвал би гүйгээд очно, харин Москвагийн даалгавраар дуудвал би бодно” хэмээн хариу өгчээ.
Үүнээс үзвэл хууль дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно хэмээдэг тэрбээр шалгуулахаар ирэхгүй нь бололтой. Оросын даалгавараар намайг буруутгаж байна гэдэг шалтаг хэлээд Америкт хэр зэрэг удахыг хэлж мэдэхгүй.
Д.Дорж
1 сэтгэгдэл
Энэ жижиг гар Москва гэх мэт том юм яриад, томроод байна. Эрүүгийн гэмт хэрэгтнүүд томорч, хэрэг хүлээх чадваргүй эрүүл мэндтэй гэж өөрсдийгөө харуулах гээд байдаг.