Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг дээдэлж байгаа хэрэг гэнэ.
Үнэндээ авто ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болж байгааг холбогдох албаныхан тогтоосон. Өөрөөр хэлбэл, балмад, дураараа жолооч нарын гай маш олон гэр бүлийг сүйрүүлж, маш олон аав, ээжийн элгийг харлуулсан. Жолооч нарын сахилга хариуцлагыг сайжруулах талаар улам нарийн дүрэм журам боловсруулж, мөрдүүлэх ёстой байтал өөгшүүлж байгаа юм шиг ойлголт төрүүлэх арга хэмжээ авсаныг олон хүн буруутгаж байна.
18 цагаас хойш зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд автобусны болоод жижиг тэрэгний жолооч нар гэрлэн дохионууд дээр зогсдоггүй. Гарцан дээр байсан хүүхдүүд ногоон гэрэл аслаа гэж бодоод гүйх үед балмад жолооч тэдний аминд хүрэх эрсдэл маш өндөр байна! Ийм хэрэг гарсаар ч байна!
Баянгол зочид буудлын гарцан дээр ногоон гэрэл асахад зогсолгүй давхиад өнгөрдөг жолооч нар маш олон бий. Ийм зөрчил энэ хотын хаа сайгүй минут бүр гарсаар байна. Тээврийн цагдаа хөдөлгөөнийг зохицуулж байхад үл тоож дүрэм зөрчдөг малнууд хууль дүрэмгүй юм шиг авирлаж яваад эрдэнэт хүний амь насыг хохироодог дэндүү эмгэнэлтэй хэрэг нэмэгдээд байна шүү, Хууль зүйн сайдаа!
Д.Лхагва
1 сэтгэгдэл
There is a paucity of data from epidemiological studies regarding the effects of ginseng use on QOL among cancer patients dapoxetine for premature mofetil can you take azithromycin with advil cold and sinus A spokesman for The Irish Sun confirmed the paper has received a few phone calls inquiring about the change, which took effect on Monday, but only one reader has asked for the return of topless models