Өнөөдөр СХД-ийн 18-р хороо, Залуус хорооллын 7 давхараас хүн үсрэх гээд байна гэх дуудлага 09:03 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэн /23 настай эмэгтэй/ тагтан дээрээс үсрэх гэж байсныг аварч, биеийн байдлыг тогтворжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.