Дорнод аймгийн Дашбалбар, Матад, Халхгол суманд өчигдөр буюу тавдугаар сарын 03-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ анхааруулж байна.