“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтобаяр тойрогт бус жагсаалтад орохоор болжээ. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тойрогт халз өрсөлдөхөөр болжээ гэсэн мессэж тарсан ч мань эр эрсдэлийг тооцож эвслийнхээ жагсаалтыг тэргүүлж оролцохоор болсон байна.
“Үндэсний эвсэл” өчигдөр сонгуульд өрсөлдөх батламжаа гардаж авсан юм. Гэхдээ түүнийг сонгуульд өрсөлдүүлэх боломж хууль эрхзүйн талаасаа байгаа юу? Ийм асуулт зайлшгүй тулгараад байна. Учир нь авлига албан тушаалын хэргээр шүүхээр шийтгүүлж байсан хүн сонгуульд нэр дэвших эрхгүй. Н.Номтойбаярын хувьд 2020 оны сонгуулийн өмнө эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр ял сонсож байсан билээ.
Д.Дорж