13 нас хүрээгүй хүүхдүүдэд ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байхыг Францын судлаачид зөвлөжээ. Гэтэл манайд хар багаас нь дэлгэцийн хамааралтай болгож байна. 1 дүгээр ангиас нь математикийн хичээлийн хүрээнд гар утас болон таб ашиглуулдаг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь буруу санагдах юм.
Eduten хэмээх Финляндын сургалтын хөтөлбөрийг Монголын сургуулиудад туршиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бол гар утас болон табаар даалгавраа хийдэг технологи. Тийм болохоор хүүхдүүд 6 настайгаасаа эхлэн гар утасны хэрэглээнд орно гэсэн үг. БШЯ энэ шийдвэрээ эргэн харж үзээсэй!
Д.Лхагва