Өчигдөр 20:16 цагт Сүхбаатар дүүргийн 9-р хороонд шар өвс шатсан дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 50мкв газарт шар өвс шатаж байсныг алба хаагчид шуурхай ажиллаж, 20:25 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна.
4 дүгээр сар гарсаар шар өвс шатааж байгаад гал алдсан тохиолдол хэд хэд гарлаа. Онцгой байдлын албаныхан хаврын хуурайшилттай үед шар өвс шатааж болохгүй гэж удаа дараа уриалсаар байхад хүмүүс өнөөх л хэнэггүй, ухамсаргүй зангаараа анхааруулгыг огт хүлээж авахгүй байгаагаас өөрийн болон бусдын өмч хөрөнгийг сүйтгэж байна! Нас биеэнд хүрсэн хүмүүс байж ухамсартай байгаач!
Д.Лхагва