Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олдож, шалгалтын ажил үргэлжилж байна. Хүмүүс ч энэ хэргийн хүрээнд өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж, нийгмийн сүлжээнд янз бүрийн зүйл биччихээж байна. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гэх С.Чимгээ, Ш.Түвдэнбалжир нар хэвлэлийн бага хурал хийж “Өмгөөлөгч Г.Батбаярын нас барсан хэрэгт Засгийн Газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Туг.мн сайтын н.Ариунтуул, Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг. Энэ хүмүүс хамгийн их нөлөөлсөн. Үүнийг Монголын ард түмэн мэдэх ёстой. Яагаад гэвэл бурхан болооч надад хоногштол хэлсэн зүйл нь надад маш их дарамт шахалт ирж байна. Мөрдөн байцаах албаны байцаагч н.Батцэрэн гэдэг хүн аймшигтай эрүүдэн шүүж байна гэж хэлсэн. Ардчилсан нийгэмд хүнийг яагаад эрүүдэн шүүж , хэцүү байдалд оруулж байгаа юм бэ? н.Ариунтуул, Н.Өнөрцэцэг хоёр гэр бүлийн хүн дээр нь очоод салчих, би нөхрөөсөө салаад их жаргаж байна, чи ч гэсэн салчих гэж Н.Өнөрцэцэг нь шахаж шаардаж байсан байна. Б.Ариунтуул нь ажлын өрөөнд нь очиж эвдэж сүйтгээд, чи сал, салахгүй бол би чамтай алалцана гэж заналхийлж байсан байна. Энэ бол маш ноцтой гэмт хэрэг шүү. Хүний амь насаар тоглох эрх тэдэнд байхгүй” эгээ л баримтаар нотолчихсон аятай мэдэгдэл хийв.
Ямар учраас Н.Өнөрцэцэг, Б.Ариунтуул нар нь Г.Батбаярыг дарамтлах болов? Хэний захиалгаар тэр вэ? Ийм асуултууд ар араасаа урган гарах учиртай. С.Чимгээ, Ш.Түвдэнбалжир нар үүнд хариулт өгөх учиртай болоод байна.
Д.Дорж