2024 оны 04 сарын 11. 09:06 цаг. Урт цэнхэр автобусны жолооч ууртай байна. “Хөдөлмөрийн яам”-ны буудлаас МУБИС чиглэлд хөдлөхдөө нэгдүгээр эгнээгээр явж байсан хоёр автобусыг гүйцэд түрүүлээд ууртай нь аргагүй хаазаа нэмэв. Бас сигналаа байдаг чадлаараа орилуулах нь гачлантай.
Бас “Офицер-Таван шар” гэсэн автобусны жолооч бэлэн мөнгө авч, хариултыг нь өгч байх юм. Тэр жолооч-кондукторын цалинг нэмсэн биз дээ?
Нийтийн тээврийн жолооч нарын сахилга, хариуцлага огт дээшилсэнгүй. Одоо яавал дээр вэ, хотын даргаа!
Д.Дорж