Хотын дарга Х.Нямбаатар ирэх 8 дугаар сарын 01-ний өдрөөс Тохижилт үйлчилгээний контор /ТҮК/-ын ажилтнуудын цалинг 1000 долларт хүргэнэ хэмээн амаллаа.
Гэхдээ хотын иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлээгүй цагт гудамж талбайн цэвэрлэгчдийн цалинг 10.000.000 төгрөг болгоод ч нэмэргүй. Өглөөнөөс орой болтол борви бохисхийлгүй хүмүүсийн хаясан хогийн цэвэрлэдэг ч өглөө нь дахиад л бохирдсон байдаг. Маргааш, нөгөөдөр нь ч адилхан. Тийм учраас гудамж талбайд хог тарих, нулс шүлсээ хаа тааралдсан газраа хаявал өндөр торгууль ногдуулж, ягштал мөрдүүлмээр байна. Сингапурт гудамжинд шүлс, нусаа хаявал маш өндөр торгууль тавьдаг болсноор асуудлыг цэгцэлж чадсан түүх бий!
Д.Лхагва