Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөхдөө С.Зориг агсны хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, МАНАН бүлэглэл, Н.Энхбаярын баривчилгаа, МАН, МАХН-ын хуваагдлын автор нь Ц.Элбэгдорж гэсэн утга санааг тод илэрхийллээ.
Түүний дараа улстөрийн шинжлэх ухааны доктор Р.Болдын экс Ерөнхийлөгчийг өмөөрч бичсэн “Хэлмэгдүүлчих вий” гарчигтай нийтлэлийг хэд хэдэн мэдээллийн сайт үзэгчдэд хүргэлээ. Р.Болдын нийтлэл Ц.Элбэгдоржийг юу юугүй барьж шалгах гээд байгаа мэт ойлголтыг төрүүлээд авсан нь нууц биш. Ямартай ч Ц.Элбэгдорж, түүний талынхан барьц алдав бололтой. Асуудал цаашаа хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Д.Лхагва