“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон бизнесмэн гэх Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээлсэн. Тагнуулын байгууллага энэ талаар мэдээлэл өгөөгүй байгаа ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийг үнэн бодитой гэдэг талаас нь мэдээлж байгаа юм.