Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг Монголын бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүрлээ. Ярилцлагын талаар иргэд өөр өөрсдийн бодол дүгнэлттэй болсон нь сошиалын постуудаас харагдаж байна. Ямартаа ч Засгийн газрын тэргүүн энэ удаагийн ярилцлагааpaa С.Зориг агсны хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, МАНАН бүлэглэл, Н.Энхбаярын баривчилгаа, МАН, МАХН-ын хуваагдлын автор нь Ц.Элбэгдорж гэсэн утга санааг тод илэрхийллээ.
Харин энэхүү ярилцлага Ц.Элбэгдоржийн дургүйцлийг ихэд төрүүлсэн байна. Экс Ерөнхийлөгч эгдүүцлээ дарж ядан “Өөртөө дурласан эргүү дагз” хэмээн Л.Оюун-Эрдэнийг шоолсон постыг цахим хуудсандаа оруулжээ.
Д.Дорж