Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдож, 5.8 жилийн ял эдэлж байгаад хэлмэгдсэн гэдэг үндэслэлээр суллагдсан Т.Чимгээ хохирлоо барагдуулахаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сүхбаатар дүүрэгт нэхэмжлэлээ гаргалаа. Монголын шүүх энэ асуудлыг шийдчих байх гэсэн итгэлтэй байна. Энэ хүмүүсийн хохирлыг асуудлыг шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм.