Оройн 19 цаг. 15 дугаар хороолол, Норжин худалдааны төвийн урд талын гарцан дээр ногоон гэрэл хүмүүс гарч эхэлтэл нэгэн хар өнгийн приус огт зогсолгүй хар хурдаараа давхин өнгөрлөө. Номерийг нь харах боломж гарсангүй. Ногоон гэрэл аслаа гэж бодоод хүүхэд гүйвэл юу болохыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм мэддэггүй балмад жолооч нар огт тоохгүй байгаа нь эмгэнэлтэй. Гарцаар гарч яваад машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирно гэдэг байж болшгүй асуудал!
Ер нь шөнө оройн цагаар зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд том оврын автобуснаас гадна жижиг машинууд ч гэрлэн дохион дээр зогсдоггүй! Ийм хэргийг яаралтай таслан зогсоож, балмад жолооч нарт хатуу арга хэмжээ авахыг шаардаж байна! Тээврийн цагдаа камерийн хяналтаа сайжруулахгүй бол жолооч нэртэй эрлэгийн элч нарын буруугаас цаг бусаар алтан амиа алдах хүмүүсийн тоо өссөөр байх болно!
Д.Лхагва