Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын Манхэттэн дүүргээс худалдаж авсан хоёр тансаг зэрэглэлийн орон сууцыг АНУ хураан авахаар хөдөллөө.
С.Батболд Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд 2012, 2015 онд нийтдээ 14 сая доллараар хоёр орон сууц худалдан авсан бөгөөд тэрхүү хоёр барилгыг Бруклин хотын Холбооны шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн гэж прокурорууд мэдэгджээ. Худалдан авалт хийхдээ С.Батболд 68 сая ам.долларын олборлолтын гэрээнээс олсон мөнгөө ашигласан гэж тэд хэлэв.
2009-2012 онд Монголын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдын өмгөөлөгч мягмар гарагт иргэний эд хөрөнгө хураах тухай гомдолд прокурорын гаргасан нэхэмжлэлийг үгүйсгэжээ.
Эх сурвалж: https://www.wsj.com/