Терроpиcт халдлагын улмаас шархадсан хүмүүст яаралтай цус сэлбэх шаардлагатайг Москвагийн иргэд ойлгож байгаа учир олноороо Цусны төвд очиж цусаа өгч байгаа аж. Тухайлбал, Москва хот дахь Гавриловын Цусны төв 2024 оны 03 дугаар сарын 23-ны 08.00 цагаас хойш аль хэдийн 500 гаруй донор хүлээн авсан талаар сайн дурын ажилтан Анастасия Кришталева РИА Новости агентлагт ярьжээ. Тус төв урт оочерыг үл харгалзан цусаа өгөхөөр ирсэн сүүлийн хүнийг хүртэл ажиллах болно гэж мэдэгджээ. Гавриловын Цусны төвийн цус авах стандарт цагийн хуваарь Москвагийн цагаар 08.00-13.00 цагийн хооронд байдаг аж.
Д.Лхагва