Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр. Угтаа бол зэвсэгт хүчний албан хаагчдын баяр л даа. Гэтэл эрчүүд нийтээрээ тэмдэглэн хөөрдөг өдөр болоод удаж байна.
Архи ууна, найр наадам болно. Уг нь энэ өдөр цэрэг эх оронч хүмүүжил олгоход анхаарч, тэр чиглэлээр ажил зохиох ёстой өдөр л дөө. Даанч тэр тал төрийн байгууллагууд олигтой анхаардаггүй юм.
Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар ямар ч ойлголтгүй, эх оронч үзэл гэж юуг хэлдгийг мэддэггүй хүүхэд залуус өнөөдөр цөөнгүй байна. Цэрэг эх оронч үзэл төлөвшиж байж улс орныхоо төлөө чин сэтгэлээр зүтгэнэ шүү дээ. Үе үеийн эх орончдын гавьяаг энэ өдөр л алдаршуулах ёстой юм! Сурталчлах учиртай юм!
Д.Лхагва