ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр Владимир Путин 88 хувийн саналаар ялалт байгуулаад байна.
Ийнхүү Кремлийн эзэн 2030 он хүртэл дахин зургаан жил ОХУ-ыг удирдахаар болж байна. Ийм өндөр санал авч ялалт байгуулсан түүх ЗХУ задарснаас хойш болсон сонгуулиудад гарч байгаагүй юм.
Харин Оросын холбооны Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов дөнгөж дөрөвхөн хувийн санал авчээ.
“Шинэ хүмүүс” намаас нэр дэвшин өрсөлдсөн В.Даванков 3,8, Оросын Либерал Ардчилсан Намаас нэр дэвшигч Л.Слуцкий 3.2 хувийн саналаар тус тус удаалсан байна.