УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал болж тэднийг гэм буруутайд тооцлоо. Тэдний нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 40.000 сая төгрөгөөр торгох ял оноов.
Шүүхийн энэхүү шийдвэрийн дараа З.Энхболд “Эрдэнэс Тавантолгойг”-н орд газрыг Хятад, Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө надад өс санаж ял оноолоо. Энэ ялыг шүүх биш улстөр эдийн засгийн бүлэглэл оноож байгааг Монголын ард түмэн мэдэж аваарай” хэмээсэн юм.