Энэтхэг улс энэ оны гуравдугаар улиралд хүн дүрст роботыг сансарт илгээхээр төлөвлөж байгаа тухай тус улсын засгийн газрын цөмийн ба сансар судлалын салбарыг хариуцсан төрийн сайд Житендра Сингх сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Вйоммитра” гэдэг нэртэй уг робот нь “Гаганьян” сансрын хөлгөөр хүмүүсийн тойрог замд илгээхийн өмнө уг хөлгийн амьдралыг дэмжих тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгах юм.
Роботын нэр нь “вйом” (“огторгуй”, “сансар”), “митра” (“найз”) гэсэн хоёр санскрит үгнээс бүтжээ. Эмэгтэй хүний дүр төрхтэй уг робот хэд хэдэн хэлээр ярьдаг бөгөөд сансрын хөлгийн техникийн байдалтай холбоотой асуултуудад хариулж чаддаг аж.
“Вйоммитра роботыг сансрын орчинд хүний гүйцэтгэх үүргийг гүйцэтгэдэг байхаар зохион бүтээсэн бөгөөд амьдралыг дэмжих системтэй холбогдон ажиллах зориулалттай” гэж төрийн сайд хэлэв. Түүний хэлснээр, уг робот нь тойрог замын модулийн үзүүлэлтүүдийг хянаж, сансрын хөлгийн зургаан самбарыг удирдаж, нислэгийн удирдлагын төвийн асуултад хариулж чадна. Эдгээр нь Энэтхэгийн анхны үндэсний сансрын нисэгчдийн багийн нислэгийн өмнөх гол хяналт шалгалт юм.
Энэтхэгийн сансрын нисгэгчдийг тээсэн анхны сансрын хөлгийг 2025 оны эцэс гэхэд хөөргөхөөр төлөвлөж байна гэж тус улсын Сансар судлалын байгууллагын (ISRO) тэргүүн Шридхара Паникер Сомнат ням гарагт мэдэгдсэн байна гэж timesogindia мэдээлснийг МОНЦАМЭ мэдээллээ.
3 сэтгэгдэл
Hi! Do you know if they make any plugins to help with SEO?
I’m trying to get my site to rank for some targeted keywords but I’m not seeing
very good results. If you know of any please share.
Appreciate it! You can read similar article here:
Code of destiny
I am really impressed along with your writing abilities as neatly as with the format for your blog. Is this a paid topic or did you modify it your self? Anyway keep up the nice quality writing, it’s rare to look a great blog like this one these days. I like sergelt.mn ! It’s my: Fiverr Affiliate
I am extremely inspired together with your writing abilities as well as with the layout to your blog. Is this a paid subject matter or did you customize it yourself? Anyway stay up the excellent high quality writing, it is uncommon to see a great weblog like this one these days. I like sergelt.mn ! My is: Instagram Auto comment