Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн спортын авлигын эрсдэлийг арилгах, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны албан тушаалтнуудтай 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийлээ.
Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж 2023 онд Биеийн тамир, спортын улсын хорооны төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, спортын холбоодод өгч буй санхүүжилт зэргийг нарийвчлан судалснаар өнгөрсөн онд тус хороонд 13 асуудал бүхий албан зөвлөмж хүргүүлсэн юм.
Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын хорооны шударга байдлын үнэлгээ болон Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, цаашид анхаарах асуудлыг хөндөж ярилаа.
Түүнчлэн ажлын хэсгийн зөвлөмжид тусгаагүй ч анхаарах зарим асуудал, шударга байдлын үнэлгээг сайжруулах төлөвлөгөөний дагуу үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулах, спортын салбарт авлигын эсрэг шинэ контент бүтээх, үндэсний шигшээ багийн санхүүжилттэй холбоотой авлигын эрсдэлийг бууруулах асуудлаар санал солилцож ярилцав.