Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нийт 1720 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1401, гэмт хэргийн шинжтэй 120 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 78 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүлжээ.
Өөрөөр хэлбэл, ганцхан өдөрт 1720 хэрэг, зөрчил бүртгэгдсэн бөгөөд үүнээс хүний биед халдах 42, согтуугаар тээврийин хэрэгсэл жолоодох хэрэг 55 гарсан байна.