-9870 хуурамч хаягнаас насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, зүй бус хэрэг сурталчилжээ!
-Насанд хүрээгүй охидуудтай холбоо тогтоож зураг бичлэгийг нь авч эрхшээлдээ оруулж байна!
– ФБ-ийн 400 мянган хаяг гэмт хэргийн санаа сэдэлтэй байж болзошгүй!
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих шаардлага улам бүр нэмэгдэж байна!
Цагдаагийн ерөнхий газраас ийнхүү байнга анхааруулж байгаа. Үнэндээ нийгмийн сүлжээгээр орчин ухаан санаа нь төлөвшөөгүй бага, өсвөр насны хүүхдүүдийг битгий хэл насанд хүрсэн хүмүүсийг хуурч мэхлэх, хохироох хэрэг буурах бус улам нэмэгдэх хандлагтай болж байна шүү! Улирлын амралт үргэлжилж байгаа ийм үед бяцхан хүүхдүүдийн гар утас, дэлгэцийн хэрэглээнд хяналт тавихгүй бол тэд маань юу үзэж, оюун ухаан нь юунд хөтлөгдөж байгааг таашгүй! Бяцхан үрсээ хайрлая!
Д.Лхагва