ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгааныхаа хэмжээг бууруулахаа мэдэгдсэнээр манайд эрчим хүчний хомсдол үүсч, улмаар хязгаарлалтад орж эхэлсэн. Удаа ч үгүй хойд хөрш маань “Энэ удаад өмнө нь өгч байсан цахилгаанаа хасахааргүй боллоо” хэмээсэн. Гэхдээ л байдал эгзэгтэй байгаа учир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайдаа дагуулаад энэ сарын 21-нд ОХУ руу яаралтай мордсон.
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу өчигдөр эрхэм сайд бөх үзсэн шиг сууж байгаа харагдсан. Ямар ч байсан томилолтоосоо эргээд ирж. Гэхдээ ажлынхаа үр дүнг яагаад мэдээлдэггүй юм бэ? Салбарын яамны зүгээс өвлийн улирал дуустал цахилгааны хязаарлалт хэвээр үргэлжлэхийг мэдэгдсэн. Бүх хуваарь гаргачихсан байгаа биз дээ? ОХУ-ын тал ямар хариу өгсөн юм бэ, сайдаа? Ер нь цаашдаа яах вэ? Эрчим хүч бол аливаа улсын зүрх!
Д.Лхагва