Монголчуудын амиа бодсон зан хэтэрлээ. Баянзүрх дүүрэг, 15 дугаар хорооллын 48-Б байранд өглөө машины утаа маш ихээр үнэртэж хүмүүст хортой нөхцөл байдал үүсэв. Оршин суугчид асуудлыг лавлавал нэгэн жолооч байрны доод талын авто зогсоолд машинаа асаагаад олон минутын турш халаасан байна. Үүнээс болоод машины угаар нь 13 давхар хүртэл дээшээ хөөрчээ. Өндөр настай, өвчтэй зовлонтой хэвтрийн хүмүүс олон бий. Дээр нь бага ангийн сурагчид гэртээ байгаа. Тэд угаартах эрсдэл маш өндөр байна. Яагаад ийм арчаагүй байдаг юм бэ?
Бусдыг бодох сэтгэлгүй амиа бодсон, бүдүүлгийн туйл хүмүүс болж оршин суугчид хохирох тохиолдол удаа дараа гараад байхад холбогдох байгууллагууд яагаад хатуу арга хэмжээ авахгүй байна вэ? Эрдэнэт хүний амь тоглоом биш!!!
Д.Дорж