Нүүрсний сонсголын хоёр дахь үе үргэлжилж байна. Үдээс хойших сонсгол дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн асан П.Өлзийнаран УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Ганбатын асуултад хариулахдаа “2016 оноос өмнө буюу АН-ын засаг байсан үед материалаа устгасан учир хэн хэн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсныг санахгүй байна. Харин санаж байгаагаа хэлэхэд 2016 оноос хойш АН-аас Р.Бурмаа болон одоогийн МАН-ын гишүүн Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ ТУЗ-д сууж байсан. Түүнээс гадна дарга нарын хуулийн зөвлөх, туслахууд ТУЗ-д байсан. Ихэвчлэн хуульч хүмүүс байсан” гэлээ.