БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгссөнийг Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээллээ.
Хятадын Коммунист намын Төв хорооны 17, 18, 19 дүгээр сонгуулийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян Шанхайд амарч байхдаа өчигдөр буюу 10 дугаар сарын 26-ны пүрэв гарагт гэнэт зүрхний шигдээс болж шөнийн 00:10 цагт нас барсан байна.