УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Очир Хуульзүй, дотоод хэргийн сайдаас “Хүн хэлмэгдүүлж ял оноосон шүүгч нарын асуудал яасан бэ? Тэд ажлаа хийгээд яваад байгаа юy? Сахилгын арга хэмжээ авахуулсан болоод орхисон уу? Энийг шийдэхгүй бол ирээдүйн хуульчдад их буруу үлгэр үзүүлнэ шүү. Нэг эрх мэдэлтний үгээр хүнийг хэлмэгдүүлж болдог юм байна. Дараа нь хөнгөхөн арга хэмжээ авахуулаад ажилдаа үлдэж болдог юм байна гэсэн ойлголттой болох вий!” хэмээн асуув. Б.Энхбаяр сайд “400 орчим хүнийг үндэслэлгүйгээр хорьж цагдсан. Тэр хүмүүст нөхөн олговор олгож байгаа” гэсэн юм.
Д.Дорж