АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “цавчаа ногоон” автобусны хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар танилцууллаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах комиссар Э.Оюунболд:
-АТГ ногоон автоусаар хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үндсэндээ 3 чиглэлээр явуулж байна. Нэгдүгээрт, автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан, эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, эсэх, албан үүрэгтээ хайнга хандсан, эсэх, хахууль авсан, эсэх, хоёрдугаарт, автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явагдсан, эсэх, автобус чанар, стандартын шаардлагад нийцсэн, эсэх, нийлүүлэгч ААН-д эдийн засгийн давуу байдал хууль бусаар олгосон, эсэхийг шалгаж байна. Гуравдугаарт, олгосон санхүүжилт буюу нийт 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн мөнгө хөөж шалгах байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Болсон процессын хувьд мэдээлэхэд 2023 оны Төсвийн тухайд хуульд 318 тэрбум төгрөгийг хуульчилж өгсөн, нийтийн тээврийн автобус, төсөл арга хэмжээнд зарцуулахаар. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос уг төсвийг захиран зарцуулах эрхээ нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Улмаар автобус худалдан авах асуудлыг нийслэлийн Худалдах авах ажиллагааны газар холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулна гэсэн хотын даргын захирамж гарсан байдаг. Нэр бүхий албан тушаалтнууд холбогдох хууль зөрчсөн, худалдан авах ажиллагаа зохион байгуулсан, чанар, стандартын шаардлага хангахгүй автобус хүлээж авсан, нэр бүхий компани буюу хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон нь тогтоогдоод байна гэв.
Д.Дорж
1 сэтгэгдэл
Campbell turned himself in two hours after the incident occurred, police said priligy precio