Улаанбаатар хотын Ерөнхий менежер асан Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүгдэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй билээ. Түүний өмгөөлөгч Ш.Цэцэгмаа “Миний үйлчлүүлэгч цус харвасан учир эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал нь дээрдэхгүй байгааг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү. Эмч нар Т.Бадамжунайг сэтгэл санааны хувьд байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөж байгаа” гэсэн хүсэлт тавиад байна. Шүүх бүрэлдэхүүн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.