УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг 5 хувь болгох санал гаргаж, улмаар ард иргэдээс санал авч эхэлсэн билээ. Иргэдийн хувьд мэдээж орлогыг нь нэмэх гэж байгаа сайхан ажлыг дэмжиж л таарна. 100 мянган хүний санал ядах юмгүй цугларна. Энэ утгаараа хүмүүсээс санал авч ажил удах хэрэг байсан уу, үгүй юү?
Хамгийн гол нь Сангийн сайд “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэж нэмэгдүүлэх эдийн засгийн боломж байхгүй. Энэ бол сонгууль угтсан пиар” хэмээн шулуухан мэдэгдсэн.
Монгол Улсын төсөв санхүүгийн тооцоон сууж байгаа Б.Жавхлан сайдын хувьд эдийн засгийн нөөц бололцоог Г.Занданшатараас илүү мэдэх нь тодорхой. УИХ-ын даргын хувьд “Үргүй зардлыг хасаж байгаад ч хамаагүй НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувьд хүргэнэ” хэмээн хариу барьсан. Ямартаа ч НӨАТ-ын буцаан олголтын хувьд хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжсэн санал 100 мянгад хүрвэл УИХ уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын даргын санал дэмжигдэх магадлал ч өндөр байна. Харин Сангийн сайдын байр суурийг сонсож, хөндөгдсөн сэдэвт бодитой хандах гишүүд эсрэг санал өгөх буйзаа.
Д.Лхагва