Францын мэдээллийн хэрэгсэл “Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хүү өнгөрөгч пүрэв гаригт Парис хотын Ланди замын ойролцоо дээрэмдүүлсэн. Хохирлын хэмжээ 600 мянган еврогоор хэмжигдэж байна” хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл “МАК” группийн ерөнхийлөгч Нямтайширын охин Н.Цэлмүүн цахим хуудаснаа “Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү. Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцольё” хэмээн тайлбар хийлээ Өөрөөр хэлбэл, экс Ерөнхий сайд С.Батболдын хүү Б.Баттүшиг дээрэмд өртөөгүй гэсэн үг.