ДЭМБ-ын санхүүжүүлттэйгээр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвөөс хамтран зохион байгуулсан “Интернэтэд сууриласан томуугийн мэдээллийн системийн шинэчлэл, улирлын томуу болон цар тахлын хүндрэлийн үнэлгээний эмч, мэргэжилтэнг чадавхжуулах бүсчилсэн сургалт” 2023 оны аравдугаар сарын 4-өөс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо.
Сургалтын нээлтэд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, тус төвийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн нар оролцлоо.
Энэ сургалтанд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг болон нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, тархвар судлагч их эмч, мэдээлэл технологийн ажилтан, дүн бүртгэл, лабораторийн эмч зэрэг нийт 140 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтыг Томуугийн Үндэсний Нэгжийн тархвар судлагч Ч.Уртнасан, Д.Оюунгэрэл, дата менежер Б.Ганцоож, Робот системс ХХК-ийн захирал Э.Мягмар-Өлзий нар удирдан явуулж, дэлхий дахинд болон Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний байдал, авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын тухай, тархалтын тоон мэдээг цуглуулах, дүн шинжилгээ хийх арга зүйн талаар танилцуулж, цалин системийн шинэчлэлт, түүний ач холбогдлыг танилцуулсны зэрэгцээ дадлага ажил хийлгэж, сурч мэдсэн зүйлсийг мэдлэгийг нь баталгаажуулав.
Сургалтын үр дүнд томуугийн тандалтын тогтолцоо сайжирч, мэдээллийн технологид суурилсан шийдвэрийг цаг алдалгүй гаргах нөхцөл бүрдэнэ гэж зохион байгуулагчид нь үзэж байна.
Г.Баатар