Төв замын автобусны жолооч лав зургаан буудал газар нэг гараараа утсаа, нөгөө гараараа жолоогоо барихыг харлаа. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн эсрэг үйлдэл хийж байгаагаа ухаарах сөхөө бүдүүлэг жолоочид огт алга.
30 орчим насны эмэгтэй жолооч гар утсаа харсан чигээрээ яваад байх юм. Урдуур нь хүн орвол тэгээд л дууслаа гэдгийг насанд хүрсэн хүн шиг ойлгохгүй байгаа нь өөрийн эрхгүй бухимдуулав. Өөрийнх нь хүүхэд шиг бяцхан үрс зам хөндлөн гарч явааг тэр ухамсар муутай хүн ойлгохгүй, тоохгүй байна!
Бас халтуур хийдэг бололтой саравчтай ноорхой малгайтай хүйтэн царайтай залуу 15 дугаар хорооллын сургууль, цэцэрлэгийн зам дээр жолоогоо тавьчихаад хоёр гараараа утсаа барьчихаад ухаан сөхөөгүй явах нь шийдчихсэн алуурчин мэт.
Энэ мэт жишээ үй олноороо байна. Өнөөдөр жолооч нарын гар утасны хэрэглээний золиосонд хохирсон эмгэнэлт явдал маргааш өөрт чинь тохиолдож болзошгүй гэдгийг ухаараач! Бусдыг хайрлах сэтгэлтэй бай! ХЭНЭГГҮЙ, ДУРААРАА, БАЛМАД “ЖОЛООЧ” НЭРТЭЙ ЭРЛЭГИЙН ЭЛЧ НАРЫН ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭ СОГТУУ ЖОЛООЧИЙН УЧРУУЛДАГ ГАЙГААС ДУТАХГҮЙ АЮУЛТАЙ БОЛЖЭЭ!!!
Д.Лхагва
1 сэтгэгдэл
үнэн шүү