НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) анги танхимд сурагчдын анхаарлыг сарниулахгүй байх, суралцах чадварыг сайжруулах, хүүхдийг цахим хүчирхийллээс хамгаалах зорилгоор сургуулиудад ухаалаг гар утасны хэрэглээг хориглох уриалга гаргасан.
Гэтэл манай Боловсролын яам үүнийг дэмжихгүй байгаад гайхах юм. Харин ч ЕБС-ийн 1 дүгээр ангиас ухаалаг утас, таблет хэрэглэж гэрийн даалгавар хийх төсөл боловсруулж, нийслэлийн сургуулиудад эхнээс нь туршаад эхэлжээ. Дэлгэцийн донтолт өсвөр үед маш муу нөлөөтэй учир өндөр хөгжилтэй орнууд үүний эсрэг арга хэмжээ аваад эхэлсэн. Үүнийг зарим эцэг, эхчүүд ойлгохгүй, хүүхдүүдээ багаас нь ухаалаг утастай “нөхөрлүүлж” байгаад харамсаж байна.
Тархины хөгжил нь дөнгөж явагдаж бга жаахан хүүхдүүд хичээл даалгавраа гар утсаар хийнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Аль болох ачаалал өгөхөөс зайлсхийж, арга барилаа тийш нь чиглүүлж өөрчлөх ёстой бус уу? Дэлгэцийн хамаарал тухайн хүүхдийн сэтгэхүйг дарангуйлаад зогсохгүй оюуны ядаргаанд оруулах асар их хор уршигтай. Өөрөөр хэлбэл, бие физиолoгийн болон уураг тархины эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг яагаад тоохгүй бaйна вэ?!
Д.Лхагва