60 гаруй насны эмэгтэй 5-13 насны хоёр эрэгтэй хүүхэд дагуулан явж байна. Эмгэний байр байдлыг харвал нэлээдгүй халамцуу бололтой. Гуйвж дайвна. Хүүхдүүдийн том нь “Эмээ та зам руу хальт гишгээд уначих вий” гэвэл архиндаа ааш нь эвдэрсэн өнөөх эмгэн “Яадаг юм. Архи уусан хүн явж байгаа л биз” гэж хээв нэг хариулж байгаа сонсогдов. Өөрийгөө авч явж чадахгүй шахам архи уучихаад бага насны хүүхэд дагуулж яваа настай эмэгтэйд хэдэн үг хэлэх гэсэн боловч миний үгийг авах сөхөө алга. Уг нь ахмад хүмүүс хүүхэд, залууст сайн үлгэр жишээ үзүүлэх ёстой биз дээ? Үгийн сайныг хэлж, үйлдлийн сайныг хийж, бодлын сайныг тунгааж явах ёстой хүмүүс бол ахмад настнууд. Гэтэл тэр чанараа мартсан, нас намбаа үл огоорсон ахмадууд цөөнгүй байгаа нь өнөө цагийн Монголын нэгэн том эмгэнэл болжээ.
Д.Дорж