Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ММ агентлагт өгсөн ярилцлагдаа “ Амь наснаас үнэтэй амралт зугаалга гэж байхгүй. Агаарт гарч байхдаа архи уух, хөзөр тоглох зэргээс болж анхаарал сэрэмжээ алдсанаас болж хүүхдүүд нь усанд эндэх тохиолдол гарч байгаа нь дэндүү харамсалтай. Гол усны түвшин татраагүй байна. Голын эрэг дээр хүүхдүүддээ тавих анхаарлаа сулруулснаас хүүхэд нь мөлхөж очоод усанд унасан тохиолдол гарсан. Дахин дахин хэлэхэд том хүмүүс өөрсдөө ч, хүүхдүүддээ ч тавих анхаарлаа бүү сулруулаач!” хэмээн анхаарууллаа.