БНАСАУ өнөө өглөө Японы тэнгис рүү алсын тусгалтай нэг баллистик пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо мэдээлжээ.
Пуужинг Пёньян хот орчмоос харвасан байна. БНАСАУ хамгийн сүүлд зургаадугаар сарын 15-нд пуужин харвасан юм.
Даваа гарагт БНАСАУ-ын удирдагчийн эгч Ким Ё Жон Америкийн тагнуулын нисэх онгоц Умард Солонгосын эдийн засгийн онцгой бүсийн агаарын орон зайд нэвтэрсэн гэж мэдэгдээд дараагийн ийм зөрчилд шийдвэртэй хариу арга хэмжээ авахаа амласан тухай тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлсэн билээ.
БНАСАУ-ын харвасан баллистик пуужин 74 минутын турш агаарт байсан бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн удаан нислэг болж байна гэж Японы Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлжээ. Пуужингийн нислэгийн өндөр нь 6 мянган км байсан бөгөөд мянга орчим км-ийн зайг туулсан байна. Японы Засгийн газраас мэдээлснээр, БНАСАУ-ын харвасан пуужин Хоккайдо арлаас 250 км зайд Японд тэнгист унасан байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.