Нүүрсний гэх хэрэгт сэжиглэгдэн 2022 оны 12 дугаар сарын 09-нд шүүхийн шийдвэрээр нэг сар хоригдохоор болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирал асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг болон “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Эрдэнэс Тавантолгой” компанийн албаны дарга С.Энхтөр нарыг дахин нэг сараар цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ. Харин Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяаг суллаж, хилийн хориг тавихаар болжээ.