С.Эрдэнийн АН-д нэгдсэн М.Энхсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр Монголд Ардчилсан нам нэртэй ганцхан нам байгаа. Энэ бол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны тамгатай, хууль ёсоор бүртгүүлсэн С.Эрдэнэ гэсэн даргатай ийм л нам байгаа. Тийм учраас МҮАН хууль ёсны АН-аас нь, С.Эрдэнэ даргаас батлахаа гардаж авсан. Гардаж авсан хүний тоонд би өөрөө багтаж байгаа” хэмээв.
2022 оны 4 сарын 7-нд Х.Баттулгыг АН-ын даргаар батламжлах ээлжит бус Их хурал гэгч дээр З.Энхболд “АН-ын ориг тамга энэ байна. Үүнийг би одоо намынхаа шинэ даргад гардуулна” хэмээн нэгэн тамгыг үзүүлж байсан юм. Тэгэхээр АН-ын хууль ёсны тамга Х.Баттулгад байгаа болж таарлаа?
Д.Дорж