УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар “Аж ахуйн нэгжүүдийг дэмжих” тогтоолын төсөл боловруулсан бөгөөд удахгүй УИХ-ын даргад өргөн барих аж. Тэд энэ талаараа мэдээлэл хийлээ.
С.Одонтуяа “Энэ төсөл маань батлагдвал төрөөс хувийн хэвшлээ дэмжих зөв эхлэл тавигдана. Зөвхөн паспортын асуудал биш. Хувийн хэвшлийнхэн бизнес эрхлэхэд төрийн дарамт шахалт их байгаа талаар гомдоллодог. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр төрийн зүгээс баялаг бүтээгчдээ бодитой дэмжих шаардлага үүссэн гэдэг үүднээс ийм арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн албан хаагч нар ажлаар гадаад орон руу маш их явдаг мөртөө нэг ч ам.доллар олж ирдэггүй. Ийм байгаа болохоор улс хөгжсөнгүй. Тиймээм ногоон паспортыг хэрэгтэй хүнд олгох нь зүйтэй гэж АН үзэж байна” гэв. Түүний ярианаас үзвэл төрд алба хашиж яваа хүмүүс томилолт нэрээр дэмий л төсвийн мөнгө үрж яваад ирдэг болж таарлаа. Үр дүнгүй гадаад томилолтонд татвар төлөгчдийн мөнгийг үрдэг явдлыг зогсоох цаг болжээ. УИХ, Засгийн газрын гишүүд ч байнга л гадаад улс орон руу хурал семинарт явж байгаа харагддаг. Үр дүнг нь тооцдог юм уу?!
Д.Дорж