УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Ерөнхийлөгч асан Х.Баттулга эмчлүүлэх зорилгоор гадагшаа явлаа гэдэгт эргэлзэж байна. Би өмнө нь “Яллагдагчаар татагдсан хүмүүст хилийн хориг тавиарай, зугтаана шүү” гэж олон удаа шаардаж байсан юм шүү. Гэтэл эхнээсээ зугтааж эхэллээ. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайч нар чинь гараад дууслаа. ХҮН-ын зүгээс намынхаа УИХ дахь гишүүдийн зүгээс шаардлага тавьж байна.
Нэг хүн гараад явчихлаа, одоо хэнд хариуцлага тооцох вэ? Үүнд АТГ-ын мөрдөн байцаалт явуулж байгаа залуу буруутай биш. АТГ босоо удирдлагатай тул удирдлагад хариуцлага тооц. Хэрэв АТГ-аас прокурор руу явуулаад, прокурор дээр энэ асуудал дарагдсан бол Ерөнхий прокурорт хариуцлага тооц. Энэ хүмүүс буруугүй гэвэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина. Бид үүнийг хамтарч хулгай хийсэн асуудал ба хамсаатнаа явуулаад байна гэж харж байна” хэмээн мэдэгдлээ.