Жагсаал цуглааны хажуугаар нийгэмд бухимдал төрүүлж, улмаар УИХ, Засгийн газрын эсрэг үймээн дэгдээх ашиг сонирхол ил болж эхэллээ. Тухайлбал, нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа хүний гэрээс 30 сая ам. долларыг хурааж авчээ гэдэг мессежийг тараасан Гэтэл энэ нь ор үндэсгүй болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдэв. Тэрбээр “Нүүрсний хэрэгт шалгагдаж бгаа хүний гэрээс 30 сая доллар олдсон гэх мэдээллийг АТГ-аас тодруулахад тийм зүйл огт болоогүй гэж хариу өгсөн. Иймэрхүү мэдээллийг гадна дотноос санаатай, санамсаргүй түгээж нийгмийн сэтгэл зүйг савлуулж байна. Аливаа мэдээллийг нягталж баймаар байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан үгүйсгэжээ.